Богдхан ууланд зориулалтын агаарын хөлөг ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, маргаашаас буюу зургаадугаар сарын 03-ны өдрөөс Богдхан уулын дархан цаазат уулын ой модонд ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг авиа микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 3000 га газарт хийхээр болсон байна.
Богдхан уулын Хүүш, Чандмана, Зайсан, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Төрхурах зэрэг хортон шавжийн хэт олшрох үүсээд байгаа газруудад тэмцлийн ажлыг зориулалтын агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээт бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг явуулах аж. Ойн хөнөөлт хортон, шавжтай тэмцлийн ажил хийх тул тухайн бүсын иргэд, байгаль хамгаалагчийн болон засаг захиргааны нэгжээс өгөх зөвлөгөө, журмыг баримтлан хортон шавж устгалын бодис цацаад удаагүй байх тул 14 хоногтоо ой модонд аялж, алхахгүй байхыг санууллаа.