Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Санал хураалтын өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар цаасаар авах саналыг гаргалаа. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77 нь буюу 65.3 хувь нь дэмжив. Харин Ардчилсан намын бүлэг улс төрийн шийдвэрийнхээ дагуу санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тооллогын комиссыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн таван намын төлөөлөл долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.