ФОТО: Барилгачдын "Хугацаагүй касктай жагсаал" өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна

ФОТО: Барилгачдын "Хугацаагүй касктай жагсаал" өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна

Барилгачдын жагсаал өнөөдөр /2025.06.05/ гурав дахь өдрөө Төрийн ордны баруун хаалган дээр үргэлжилж байна. 

“Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын ажил”-ыг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд Хятадын компаниудыг шалгаруулан авсанд Монголын барилгын компаниуд гомдолтой байгаагаа илэрхийлэн барилгачдын төлөөлөл “хугацаагүй касктай жагсаал” зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Мөн өчигдөр АН-аас УИХ-д сонгогдсон Ч.Лодойсамбуу гишүүн жагсагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон бол өнөөдөр Б.Жаргалан тэргүүтэй АН-ын нэр бүхий гишүүд “Хугацаагүй касктай жагсаал”-д оролцож буй барилгачдын төлөөлөтэй уулзахаар товложээ.