Улаанбаатарт бороо орохгүй, 24 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 24 градус дулаан байна

Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр бороо орно.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +30...+35 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. +22…+24 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.