Өнөөдөр, маргааш уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүн байна. Энэ сарын 9-нд буюу маргааш Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархан нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.