Цахим орчинд энэ оны зургаадугаар сарын 07-ны өдөр нийтлэгдсэн мэдээллийг шалган, Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-д заасны дагуу 50 нэгж буюу 50 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Тодруулбал, цахим орчинд нийтлэгдсэн уг мэдээлэлд хүүхдүүдээ машиныхаа салхивчаар гарган замын хөдөлгөөнд оролцож байгаа нь бичигдсэн байгаа юм. Иймд эцэг эх, асран хамгаалагч, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.