МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт /2025.06.06/ хуралдаж, Бага хурлыг даваа гарагийн /2025.06.09/ 11.00 цагт товлосон. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зарлаж болох байсан ч МАН-ынхан амралтын хоёр өдрийн хэл амнаас айгаад нууцлав. Тэд Бага хурлаараа нэрийг шууд зарлаад дэмжих эсэхийг шийдэх аж. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг өнгөрсөн өдрүүдэд хуралдуулж болох байсан ч Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хүнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх тохироог хийсэн учир хурлыг зарлахгүй цаг алдсан гэх мэдээлэл байгаа юм.