МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхын саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Уг шийдвэрийн талаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар, "МАН-ын Бага хурлын энэхүү хуралдаанаар Үндсэн хууль, МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах саналыг хэлэлцлээ. Мөн бусад асуудлуудыг хэлэлцсэн. МАН-ын Бага хурлын энэ удаагийн хуралд шинэ Ерөнхий сайдад дөрвөн хүний нэр яригдсан. Өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Г.Занданшатарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн.
Бага хурлын зааланд нийт дөрвөн нэр дэвшигчийн асуудал яригдсанаас хоёр нь нэрээ татаад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураалт явуулж, дүн гарлаа.
Энэхүү хурлын үеэр шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн талаар олон асуудал асууж, нийт 50-аад гишүүд санал бодлоо илэрхийлсэн. Бага хурлын 347 гишүүн энэхүү санал хураалтад оролцсоноос 67.84 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Ийнхүү Бага хурлын шийдвэр гарсан тул маргааш Монгол Улсын Ерөнхий сайдад Үндсэн хуульд заасны дагуу шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа хүргүүлнэ. Бага хурлын үеэр улс орны нийгэм, эдийн засгийн асуудал, олон улсын байдал зэрэг олон талаас нь ярилцаж энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: