Этилийн спирт зэрэг аюултай бодисыг хууль бусаар ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Этилийн спирт зэрэг аюултай бодисыг хууль бусаар ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Этилийн спирт зэрэг аюултай бодисыг хууль бусаар ашигласан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий компани нь "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан этилийн спирт, цууны хүчил, фторт ус төрөгчийн хүчил, калийн гидрокчид зэрэг хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.