Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байна

Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байна

Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байна.

Иймээс иргэд, аялагч нарт зориулж БОУАӨЯ-наас дараах зөвлөмжийг хүргүүллээ. Тодруулбал, 

-Зэрлэг амьтныг хооллох, хүрэхгүй байх.

-Хөөх, үргээх, өдөөн хатгахгүй байх.

-Зураг авах гэж хэт ойртохгүй байх.

-Буга догшин авир гаргавал аюулгүй зай барьж холдохыг анхаарууллаа. 

Энэ талаарх мэдээллийг 7707-0840, 11-31-00-05 утсанд өгөх боломжтой.