Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт"-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, "Ажлын хэсгийн гишүүд жаахан сэтгэл гаргаад ажилласан бол ийм зүйл гарахгүй байсан. Улсын их хурлын тамгын газрын судалгааны асуудал эрхэлсэн хүрээлэн энэ хуулийн 17.2.4-т заасан хууль тогтоомжийн төслийн эрх хүний эрхэнд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлал, 17.3-т заасан хийгдсэн эсэхт ажлын таван өдөрт дүгнэлт гаргана гэж байгаа юм. Үүнээс би татгалзахгүй. Гэхдээ ажлын хэсэг гараад УИХ хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа ийм дүнэлт гаргавал зохимжтой. Өргөн барих гэж байхад нь УИХ-ын тамгын газар үзэмжээрээ янз бүрээр хууль санаачлагчийн эрхэнд халдаад байж болохгүй. Ийм завхарсан юмыг засчихъя гэхээр засахгүй удаан явчихлаа. Одоо хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч, гишүүд, Засгийн газрын өргөн барьж байгаа хуулиудад үзэмжээрээ дүгнэлт гаргаж байгаа зүйлийг оруулж байна. Энэ нь сүүлдээ бүр зай завсаргүй хэрүүл болох нь. Магадгүй энэ нь алба хаагчдад л хариуцлага үүрүүлнэ. Хууль санаачлагчийн эрхийг ийм субъектив байдлаар хязгаарлаж болохгүй. Харин ажлын хэсэг гараад хэлэлцэх эсэхээ шийдээд энэ асуудлаар нь дүгнэ гэж болно" гэлээ.