УИХ дахь МАН, АН-ын бүлэг 16.00 цагт хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг 16.00 цагт хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.

МАН-ын Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Уг саналыг хэлэлцэх УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өнөөдөр 16.00 цагт зарлагдлаа. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө