Өнөөдөр /2025.06.10/ 16.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцэх товыг зарласан.
Тэгвэл Ардчилсан намын бүлэг тус асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт ажлын цагаар хэлэлцэх саналыг гаргаж, нэгдсэн шийдэлд хүрэлгүй таржээ. Харин МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Энэ талаар АН-ын бүлгийн гишүүн Д.Батбаяр " Монгол Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулиар аливаа хуралдааныг ажлын өдөр хуралдуулах ёстой. Маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа. Хэрэв өнөөдрийн хуралдаан шөнийн 00.00 цагаас хэтэрвэл хууль зөрчинө гэсэн үг. Ерөнхий сайдын асуудлыг ул суурьтай, тайван, нарийн хэлэлцэх ёстой. Иймд УИХ дахь АН бүлэг пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэх шийдвэрт хүрсэн. Тийм учраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй" гэлээ. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдааныг товлоод байна.
ВИДЕО: