Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн \2025.06.10\ хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид стандартыг батлан хэрэгжүүлэхээр заасан 71 хууль, нийт 6.733 стандарт байгаа. Гэсэн ч түүнийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр ирсэн.

Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлагатай гэж хууль боловсруулагчид үзжээ. Улмаар УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дагаж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэж байгаа гэдгийг онцолж байсан юм.