Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг МАН, АН-ын бүлэг хэлэлцсэн.
Улмаар АН-ын бүлэг уг асуудлыг шөнийн цагаар хэлэлцэх буюу 00:00 цаг өнгөрч, амралтын өдөр хэлэлцэх нь буруу хэмээн үзэж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд уг саналаа хүргүүлсэн юм. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэлсэн ч АН нэг цагийн завсарлага авсан тул ТББХ-ны хурлыг нэг цагаар хойшлуулсан байна.