Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах зорилготой явж байх үед нь саатуулжээ.
Тодруулбал, Иргэн Э нь арилжааны банкуудын таван данс ашиглан эрүүл мэндийн шалтгаанаар бусдаас хандив хүссэн зар мэдээллийг хуулбарлан авч, дансны дугааруудыг нь өөрчилж, хуурамч хаягаар хандалт ихтэй группууд рүү түгээж, иргэдийг хуурч мэхэлж байсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан аж. Улмаар тэрбээр улсын хилээр гарахаар явж байхад нь албаныхан саатуулсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээдийн ашигласан таван дансанд үзлэг хийхэд урьдчилсан байдлаар 1050 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөг залилсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.