УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн мягмар гарагт АН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг хэлэлцэхээр байсан ч шөнийн цагаар, амралтын өдөр хэлэлцэх нь буруу гэж үзээд пүрэв гарагт хэлэлцэх саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаан болон ТББХ-ны хурлыг өнөөдөр хуралдахаар товлосон юм. Харин яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна. Бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар оролцож гишүүдийн асуултад хариулж байгаа юм.