Л.Гантөмөр: АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлж буй асуудлыг яг одоо АН-ын бүлэг хэлэлцэж байна. 

Уг асуудалтай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөрөөс байр суурийг нь тодруулжээ. Тэрбээр, "Дараагийн Засгийн газар буюу шинэ томилогдох Ерөнхий сайдын манлайллаас их зүйл шалтгаална. Мэдээж зүгээр нэг аж ахуйн албаны дарга биш шүү дээ. Өөрөөр хэлбэл парламентыг илүү төгөлдөржүүлж, шударга ёсыг тогтоож, давхардсан бүтцийг арилгаж, төрийн албыг илүү цомхон болгох шаардлагатай. Мөн дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нөсөр их ажил хүлээж байх ёстой. АН бол Монгол оронд хэрэгтэй ажлуудыг шаардаж, шахаж байх үүрэгтэй. АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө. Тэд бол төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс. Тэд нарыгаа авч хаяхаад дур зоргоороо идэж, уудаг, тараадаг амьдрал руугаа шилжих гэж байгаа бол өршөөхгүй" гэлээ. 

ВИДЕО: