Өнөөдөр /2025.06.12/ Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Г.Занданшатарын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, батлах тов гараад байна.
Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад саяхан хуралдаан нь өндөрлөсөн байна. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатар өөрийн биеэр хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдийн асуулт, хариултад хариулсан байна. Тэрбээр энэ үеэрээ, "Л.Оюун-Эрдэнийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж хэлэхгүй. Харин түүний эхлүүлсэн 14 мега төсөл зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг эрэмбэлнэ" гэсэн утгатай мэдэгдлийг УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр хийсэн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.