УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцсэн. Улмаар яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Улмаар өнгөрсөн мягмар гарагт АН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг хэлэлцэхээр байсан ч шөнийн цагаар, амралтын өдөр хэлэлцэх нь буруу гэж үзээд пүрэв гарагт хэлэлцэх саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаан болон ТББХ-ны хурлыг өнөөдөр хуралдахаар товлосон юм. Харин яг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар оролцож гишүүдийн асуултад хариулж байгаа юм.
LIVE: