Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 84.2 хувиар дэмжлээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 84.2 хувиар дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлээд байгаа. Тэгвэл өнөөдөр /2025.06.12/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг 84.2 хувийн саналаар дэмжлээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө