Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 04-ний өдөр баталсан “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” 279 дүгээр тогтоолыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар өнөөдөр (2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболорт гардуулан өглөө.
Тус тогтоолд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын 2025 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүд нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрийн лхагва, пүрэв гарагт ажилтан, алба хаагчдыг амрааж, 2025 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасан байна.