Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг энэ сарын 03-ны өдөр /2025.06.03/ огцруулсан. Харин өнөөдөр /2025.06.12/ Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-аар хэлэлцэж байна.
Шинэ Ерөнхий сайдыг УИХ-аар өнөөдөр томилбол маргаашнаас ажлаа эхлүүлэх учир Л.Оюун-Эрдэнэ нь Төрийн ордны зүүн жигүүрийн урьд байрлах Ерөнхий сайдын өрөөг суллаж өгчээ. Тодруулбал, УИХ-ын тамгын газраас зохицуулалт хийж түүнийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн өрөө буюу гурван давхын зүүн жигүүрийн 305 дугаарын өрөөнд шилжүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Р.Сэддорж нь УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн өрөөнд орсон байна.