Ц.Баатархүү: 60 тэрбумын хэрэг, нүүрсний хулгай, ЖДҮ-ийн зээл, БСЗ-д нэр холбогдсон хүмүүст хариуцлага хүлээлгэх үү

Ц.Баатархүү: 60 тэрбумын хэрэг, нүүрсний хулгай, ЖДҮ-ийн зээл, БСЗ-д нэр холбогдсон хүмүүст хариуцлага хүлээлгэх үү

Өнөөдөр /2025.06.12/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг 84.2 хувийн саналаар дэмжсэн. Мөн УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Сүүлийн 10 жил Г.Занданшатар дарга Монгол төрийн хамгийн хариуцлагатай ажил албанд томилогдон ажиллаж байсан хүн. Хөгжил дэвшлийн сайн зүйл ч тантай хамааралтай, саар зүйл ч тантай хамааралтай гэдгийг онцолж хэлмээр байна. Ер нь энэ судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээлэл, улстөрчид, асуудлыг шийдэх ёстой төр засаг, иргэдийн өмнө байгаа гол, гол асуудлыг шийдэх ёстой төр засаг өөрөө асуудал болсон байна гэдэгтэй та санал нийлж байна уу.  Өнөөдөр УИХ иргэдийнхээ өмнө тулгамдсан эдийн засгийг сайжруулах, иргэдийн хамгийн шүүмжлэлтэй хандаж буй асуудал бол хариуцлагын асуудал. Бид бүгд мэддэг. Олон янзын гэмт хэргийн шинжтэй зүйлийг олон нийтийг талцуулж хүргэчихээд асуудлыг нь шийддэггүй мухарладаггүй. 60 тэрбумын хэрэг, нүүрсний хулгай, ЖДҮ-ийн зээлийн асуудал, боловсролын сангийн зээлийн асуудал гэх мэт асуудалд нэр холбогдсон гэх мэт асуудал нэр холбогдсон ийм хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэж та кабенитдаа авахгүй байж чадах уу гэдэг ийм хоёр дахь асуултыг асуумаар байна. Гуравдахь асуулт бол Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг төлөөлж, миний бие УИХ-д сонгогдсон, нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлыг бид бүгд ярьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр орон сууцны яг ямар бодлого барьж ажиллах юм вэ гэдгийг та бас тодорхой нэг тайлбарлаж өгөөч ээ гэж бодож байна. Дөрөвдүгээр асуудал, газрын эзэн тэрбумтан байх ёстой гэж боддог. Сүүлийн 20 жил иргэддээ газар өмчлүүлэх хуулийн хүрээнд нийт иргэдийн 20 хувь нь газартай болсон Гэр хороолод амьдарч байгаа, аймгуудад амьдарч байгаа Хөдөө суманд амьдарч байгаа иргэдийн гол өмч бол энэ газар. Газрын харилцаа, газрын реформ дээр та яг ямар байр суурьтай ажиллах вэ?

Өнөөдөр тусгай хамгаалалтын бүсэд байдаг, ууланд нь ам амаараа байдаг отог нэртэйгээр зөвшөөрөл аваад хаус хороолол барьчихсан гэтэл жирийн иргэн хуулийн хүрээнд өөрийнхөө 0.7 га газрын авч чадахгүй ийм хэмжээнд байна. Иргэд нь өмчтэй болох гэхээр хаалттай, эрх мэдэлтэй хүн хууль зөрчөөд өмч хөрөнгөтэй болдог.

Улаанбаатарын асуудал туул голын урд, туул голын хойд гээд хуваагдчихаад байна. Хүн амын 50 хувь нь энд амьдарч байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Хотод нүүгээд ирсэн хүмүүсийн буруу гэж байхгүй. Амьдралын чанараа дээшлүүлье, Боловсрол хичээл сургуульд ойртъё, хүүхдээ нэг сайн хүн болгоё гээд энд ирсэн. Улаанбаатарчуудын асуудалд яг ямар бодлогоор хандах юм вэ гэсэн ийм асуулт байна. Хамгийн сүүлд, засаглал, төрийн менежмент, дижитал шилжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах юм байна. Дэлхий нийтийн хандлага бол хиймэл оюуны хэрэглээ, цахим шилжилт, цахим хуваагдлыг бууруулах чиглэлд бүгд анхаарч байна. Энэ асуудалтай бол санал нэгдэж, нийлж, дэмжиж байна.