Манай улсын хувьд “Ус ба Цөлжилт” тусгай арга хэмжээг санаачлан зохион байгуулах нь 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах бэлтгэлийг хангах, олон улсын хамтрагчдын анхаарлыг татах, хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа болон стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн чухал дипломат алхам болно.
