УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч дууслаа

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч дууслаа

Өнөөдрийн /2025.06.12/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж байгаа юм.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 110 гишүүн ирсэн буюу ирц 90 хувьтай байлаа. Улмаар 68 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч дууслаа. Харин одоо гишүүд үг хэлэх бөгөөд нийт 28 гишүүн үг хэлэхээр нэрээ өгчээ.  Үүний дараа Г.Занданшатарыг Ерөнхий сайдад сонгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх санал хураалтыг явуулах юм.