Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 18 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 18 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16…+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.