Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ

Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн "Азрага-Уул" гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2025.06.12/ 09.58 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж 06.13-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтрааж Ташгай багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 5100 га хээрийн талбай өртөж шатсан аж.