Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2025.06.12/ хуралдсан. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хурлаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тодруулбал, энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр байлгах, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Харин ахмад настнуудын дунд хүлээлт үүсгээд байсан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөх болжээ. Өөрөөр хэлбэл тэтгэврийн зээл авахдаа 70 хувийг хэрэглээндээ 30 хувийг зээлэнд төлдөг болгож чангаруулсан бол одоо 50 хувийг зээлэнд төлж, 50 хувийг нь хэрэглээндээ зарцуулдаг болгосон байна.
Тодруулбал тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил ангилалд шилжүүлж, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосон бөгөөд хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал гэж тооцжээ.