Э.Болормаагийн сонгуулийн зардалд тайлан хийсэн Нийслэл аудит ХХК-ийн аудит хийх эрхийг цуцлуулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ

Э.Болормаагийн сонгуулийн зардалд тайлан хийсэн Нийслэл аудит ХХК-ийн аудит хийх эрхийг цуцлуулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, гишүүн болсон гэх хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар нотлогддог.  Гэтэл холбогдох төрийн байгууллагууд уг үйлдлийг таслан зогсоож, түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нь эргүүлэн татаагүй. Тиймээс ч Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж эхэлсэн ч харьяаллын дагуу прокуророос тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байдаг.  Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тайлбар, мэдүүлэг авч чадахгүй байсаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа  юм. Тэгвэл Э.Болормаагийн сонгуулийн зардалд тайлан хийсэн Нийслэл аудитын аудит хийх эрхийг цуцлуулах саналыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сангийн яаманд хүрүүлсэн байна.