Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн "Огцрох амархан" жагсаалын үеэр иргэдийн эрх чөлөөнд халдсан байж болзошгүй үйл гарсан. Тодруулбал, уг жагсаалд оролцсон байсан иргэн н.Оюунбатын эрүүл мэндэд халдсан байж болзошгүй үйлдлийн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж байсан. Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гэрэл зурагт, "иргэн н.Оюунбатын хамрын орчмын арьс зулгарч, цус гарсан" байдаг.
Тэгвэл иргэн н.Оюунбат энэхүү хэрэг явдлын талаар хууль сахиулах байгууллагад гомдол гаргасан ч, түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, хаасан байж магадгүй байна. Энэ талаар тэрбээр твиттер хуудастаа, "Оюун-Эрдэнэ огцор гарын үсэг зуруулж явах хугцаандаа нэг бус удаа халдлагад өртөж бүлэг хүмүүст зодуулан нүүрэндээ соривтой болчихоод халдагчидыг нь зааж өгөөд гомдол гаргасанг ЦЕГ таг чиг явсаар хэрэг биш гэж. Цаашид зохион байгуулалттайгаар хүнд халдаж болно гэсэн үг юм байна тийм үү" хэмээн нийтэлжээ.
#оюунэрдэнэогцор ГҮ зуруулж явах хугцаандаа нэг бус удаа халдлагад өртөж бүлэг хүмүүст зодуулан нүүрэндээ соривтой болчихоод халдагчидыг нь зааж өгөөд гомдол гаргасанг @mglpolice @Munkhzul01 таг чиг явсаар хэрэг биш гэж. Цаашид ЗБ-р хүнд халдаж болно гэсэн үг юм байна тийм үү? pic.twitter.com/XAVOJG58Ta
— Shonkhor Oyunbat (@OyunbatSh) June 12, 2025