БОУАӨЯ: Тусдаа хуулиар тогтоосон хамгаалалтын бүсүүд тул "Цээлийн" голын хамгаалалтын бүсэд "давхцалгүй" хэмээн тодорхойлсон

БОУАӨЯ: Тусдаа хуулиар тогтоосон хамгаалалтын бүсүүд тул "Цээлийн" голын хамгаалалтын бүсэд "давхцалгүй" хэмээн тодорхойлсон

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын "Цагаан Гозгор" гэх  газарт байрлах XV-014488 тоот дугаартай “Монгол Экспресс Эм Эн” ХХК-ийн 1558 га хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь "Цээлийн" голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ордог. Гэтэл "Цээлийн" голын хамгаалалтын бүсэд давхцалтай гэх алтны ордыг БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг "давхцалгүй" хэмээн тодорхойлсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл БОУАӨЯ-наас “Тусдаа хуулиар тогтоосон хамгаалалтын бүсүүд тул зөрүүтэй байдлаар тогтоогдсон байна. БНБЗГ дарга лавлагааг мэдээллийн санд байгаагаар ААН-д гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Яам энэ зөрүүтэй байдлыг арилгах хууль эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна” гэв.

Тодруулбал, Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын 2024 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 04//4157 тоот албан бичигт мөрдсөн хамгаалалтын бүс. 2015 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орсон. Үүний дагуу гадаргын усны 3206 гол, 9534 булаг, 1474 нуур, 2951 тойром баянбүрдийг 29039 тоот тогтоолд Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг 200 метрээр гэж заасны дагуу “Arcgis” программ хангамж ашиглан тогтоон мөрдөж эхэлсэн.

Тус хамгаалалтын бүсийг БОУАӨЯ-ны "Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сан"-д бүртгэлтэй байдаг. Одоог хүртэл албан хэрэгцээнд мөрдөн ажиллаж байна. Орхон - чулуут голын сав газрын захиргааны 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 136 тоот албан бичигт мөрдсөн хамгаалалтын бүс Усны тухай хуулийн 11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох; гэж заасны дагуу Сав газрын захиргаанаас газар дээр нь ажиллаж зураглажээ. Аймгийн ИТХ-аар 2024 онд тогтоосон хамгаалалтын бүсээр гаргасан лавлагаа. Тусдаа хуулиар тогтоосон хамгаалалтын бүсүүд тул зөрүүтэй байдлаар тогтоогдсон аж.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө