УИХ-ын гишүүн Э.Болормаа хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт ажиллуулахыг эсэргүүцсэн албан бичгийг санаачлан МАН-ын бүлгийн гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй талаарх мэдээлэл бий. Тодруулбал, түүний албан бичигт 30 гишүүн гарын үсгээ зурсныг өчигдөр /2025.06.12/ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн гэж буй.
Тэгвэл уг бичиг нь "Хуучин сайд нарыг дахин дэвшүүлэхгүй” гэсэн утга агуулгатай биш гэдгийг УИХ-ын Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тодруулбал, тэрбээр :
- Аль нэг сонгогдсон бус, хэлбэр, тоогоор ялгаварлахгүйгээр мэргэжил ур чадварт суурилсан, олон нийтийн хүлээлтэнд нийцсэн гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлэх. Тэгш оролцооны зарчмаар ажиллах нь цаашид эв нэгдэлтэй, тогтвортой засаглах суурь болохыг дурдсан.
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу буюу төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар төлөвлөх. Энэ нь цаашид хэрэгжих Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний үзэл баримтлалыг манлайлан хэрэгжүүлэх ууган улс төрийн намын түүхэн үүргийг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр болохыг дурдсан.
- Парламентын засаглалын суурь зарчим нь иргэдийн итгэл хүлээсэн төлөөлөгчид төрийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, үүнийхээ төлөө улс төрийн хариуцлага хүлээдэгт оршдог. Ард түмний мандатаар сонгогдсон Улсын Их Хурын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах нь бодлого хоорондын уялдаа, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй, Засгийн газрын улс төрийн легитим чанар, тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь болох тухай дурдсан. Дээрх гурван зарчмын шаардлагыг хангасан Засгийн газар цаашид эв нэгдэлтэй, тогтвортой засаглаж Монгол Ардын Намаас иргэд сонгогчдод амласан "Шинэ сэргэлтийн бодлого - Бусчилсэн хегжлийн реформ " мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах тухай л илэрхийлж Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд илгээсэн бичиг" гэжээ.