Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын авлигын хэргийг маргааш шүүнэ

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын авлигын хэргийг маргааш шүүнэ

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын  хэргийг шүүх хурал маргааш буюу зургаадугаар сарын 17-ны өдөр болно.  

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарын хамт авлигын хэрэгт холбогдож, улмаар прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан байдаг юм.