Ховд аймгийн Мянгад сумын иргэд “Халзан бүргэтэй” төслийг дахин гацаав

Ховд аймгийн Мянгад сумын иргэд “Халзан бүргэтэй” төслийг дахин гацаав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Халзан Бүрэгтэй” дэх олборлолтыг эсэргүүцсэн Ховд аймгийн иргэдийн жагсаал боллоо. Улмаар иргэдийн эсэргүүцэлтэй тулсан компани автомашинуудаа эргүүлэн татаж байгаа бичлэг цахим орчинд гарсан. Ингэснээр Ховд аймгийн “эх орончид” “Халзан бүрэгтэй” төслийг удаа дараа гацаасаар байгаа нь энэ юм.

Анх “Халзан Бүргэтэй” дэх хайгуулын ажил 2012 онд эхэлсэн. Улмаар 2022 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК олборлолтын зөвшөөрлөө авах үед Ховд аймгийн Мянгад сумын иргэд тайван жагсаал хийж, төслийг эсэргүүцэж байсан билээ. Улмаар өнгөрсөн онд судалгаа, хайгуулаа үргэлжлүүлэх гэтэл нутгийн иргэд дахин 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жагсаал зохион байгуулсан. Ингээд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, Ховд аймгийн Засаг даргын  захирамж гарсан юм.   

Харин шүүхээс Ховд аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн. Улмаар “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК судалгаа, хайгуулаа үргэлжлүүлж байна. Нарийвчилсан ТЭЗҮ 2026 оны эхний улиралд дуусна гэж тус компани мэдэгдээд буй.  

Монгол Улс гурван сая тонн газрын ховор элементийн нөөцтэй. Түүний 30 гаруй хувь нь “Халзан Бүргэтэй” дэх ордод бий. Газрын ховор элемент нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа. Энэхүү эрдсийн баялгаараа манайх дэлхийд эхний 15 дугаар байрт жагсдаг. Хэрэв олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл газрын ховрын экспортоос их хэмжээний орлого олж эдийн засгаа өсгөх боломжтойг эдийн засагчид хэлдэг юм.