Х.Нямбаатар: Монголд хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас Хятадаас 200 тэрбумаар хагас коксжсон нүүрс авна

Х.Нямбаатар: Монголд хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас Хятадаас 200 тэрбумаар хагас коксжсон нүүрс авна

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал чуулганы хуралдааны үеэр “Хотын захирагч гадаадаас түлш авчирч шатаана гэсэн. Тендерээ зарлажээ. Би гайхсан. Манайх нүүрсээ экспортолдог улс. Гэтэл боловсруулсан нүүрс Хятадаас худалдаж авах гэж байна. Яагаад вэ? Тендерт нь “Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авна гэсэн байна” гэсэн юм. 

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, “Өнгөрсөн жилүүдэд олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хороо шийдвэрээ гаргасан, би энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Үндэсний хороо хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж шийдвэрлэсэн. Энэ нүүрсийг Хятадаас 200 тэрбум орчим төгрөгөөр аваад энд савлаад хэрэглээнд нэвтрүүлнэ. Монгол хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас урдаас авах юм” гэжээ.