Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нэг иргэн нас баржээ

Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нэг иргэн нас баржээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутагт суудлын автомашин онхолдож, нэг хүн нас барсан байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.