Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилэхийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг, 1, 8-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 21-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл 2 өдөр хааж, шинэчлэх аж.
2025 оны 06 дугаар сарын 21 өдөр 23:00 цагаас 2025 оны 06 дугаар сарын 23 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.