Ц.Түмэнбаяр: Х.Нямбаатар Багануурт хагас коксжих түлшний үйлдвэр барих мөнгөөр хятадаас нүүрс худалдаж аваад нэг өвөл шатаая гэж байна

Ц.Түмэнбаяр: Х.Нямбаатар Багануурт хагас коксжих түлшний үйлдвэр барих мөнгөөр хятадаас нүүрс худалдаж аваад нэг өвөл шатаая гэж байна

“Дулаан баатар” аяныг эхлүүлж байгаа талаар нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 226 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс худалдаж авах талаар ярьсан юм. Уг асуудлуудын талаар "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “Дулаан баатар аянд мөнгө тавьж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв мөнгө тавьж, хөдөлгөж чадахгүй бол цаасан дээр бичигдсэн мөрөөдөл болно. 226 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрс авна гэж тендер зарласан байсан. Энэ бол маш их мөнгө. Улаанбаатар хотын 90 мянган монгол гэрийг дулаалах мөнгө. Хэрэв 90 мянган монгол гэрийг дулаалж чадвал утаа 40 хувиар буурна. Хотын дарга Х.Нямбаатар бүх шийдлийг үгүйсгэж, хагас кокос гэдэг дээр улайрчихсан. Хагас коксжуулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх юм бол олон асуудал дагуулна. Учир нь бэлтгэл хангагдаагүй байна. Хагас коксжуулсан нүүрсийг түлж эхэлбэл гэр хорооллын зуухны 80 хувь нь хайлна. Хагас коксжуулсан нүүрсийг 10-15 см зузаантай төмөр тусгай зууханд түлдэг. Мөн гэр хорооллын айлуудад агааржуулалтын систем байхгүй. Энэ нь агаарын бохирдол багасгах бус харин ч нэмэгдүүлнэ. Хагас кокос түлж болно. Гэхдээ энэ өвөл багтахгүй. 226 тэрбум төгрөг бол маш их мөнгө. Багануур дүүрэгт хагас коксжуулсан нүүрс барих боломжтой мөнгө. ТЭЗҮ гарчихсан. Тэгэхээр тоног төхөөрөмжөө аваад үйлдвэрээ байгуулах бүрэн боломжтой. Түлш бол стратегийн бүтээгдэхүүн. Стратегийн гол бүтээгдэхүүнээ өөрсдөө хийх ёстой” гэлээ.

ВИДЕО: