“Богдхан" ууланд гарсан галыг өчигдөр оройн 21:45 цагт бүрэн унтраажээ

“Богдхан" ууланд гарсан галыг өчигдөр оройн 21:45 цагт бүрэн унтраажээ

Хан-Уул дүүргийн “Богдхан" ууланд өчигдөр /2025.06.19/ 16:50 цагт гарсан ойн гал түймрийг 21:45 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын Ерөнхий газар мэдээллээ. 

Тодруулбал өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр Богдхан ууланд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын Ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу онцгойн алба хаагчид очиж, оройн 21:45 цагт галыг бүрэн унтраажээ. Иймд иргэд та бүхэн ууланд гарахдаа гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.