Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт холбогдох хэрэгт шүүхээс 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ.
Гэсэн нь тухайн нэр бүхий иргэд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байдаг. Улмаар Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оноосон 9 хоног баривчлах шийтгэвэрийг хугацааг түр хойшлуулаад байсан юм.
Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал товлогджээ. Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн шийтгэвэр бүхий зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэрийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 26-ны өдөр хэлэлцэхээр болсон байна.