МАН-ын Бага хурал онлайнаар хуралдана

МАН-ын Бага хурал онлайнаар хуралдана

Өнөөдөр /2020.03.23/ МАН-ын V Бага хурал онлайнаар болно. Хуралдаанаар Ц.Бат-Энхийг МАН-ын нарийн бичгийн даргаас чөлөөлөхөөс гадна мөрийн хөтөлбөрийн танилцуулгыг хийж гишүүдээс санал авна гэх мэдээлэл байна.

Ц.Бат-Энхийн хувьд коронавирусийн халдварын голомтоос ирсэн ч тусгаарлагдахаас цааргалж, мэргэжилтнүүдийн үгэнд ороогүй гэх шалтгаанаар МАН-ын нарийн бичгийн даргаас чөлөөлж буй.

Харин намын мөрийн хөтөлбөрийн хувьд өнөөдөр эцэслэж, цэгцлэх аж. Учир нь энэ сарын 25-ны өдөр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт танилцуулах юм. Мөн өнөөдрийн хуралдаанаас намын үйл ажиллагаа болон сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө