Улаанбаатарын цагаар өнөө өглөө 04.52 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомтоос ойр орших аймаг, сумд:
-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс баруун хойд зүгт 60 км
-Өвөрхангай аймгийн Сант сумын төвөөс зүүн урд зүгт 60 км байна.