Улсын Онцгой Комиссын II хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо. Учир нь улаанбурхан өвчний 8,862 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын 71.5% нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан байна.
Мөн үерийн эрсдэлтэй бүсэд иргэдийг суурьшихаас сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн үед ашиглах техник, багаж хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийг бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, өвс, тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байна.