Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр 07:00 - 20:00 цаг хүртэл хугацаанд болж өндөрлөлөө.
Сонгуулийн санал авах өдөр Улсын бүртгэлийн байгууллагын холбогдох албан хаагчид бэлэн байдалд ажиллан, нөхөн сонгуулийн хуульд заасан чиг үүргийн хүрээнд зохион байгуулж, нийт 170 албан хаагч ажиллалаа.
Энэ удаагийн сонгуулиар ирц 39,9 хувьтай байв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 16-11-1 дүгээр сонгуулийн хэсэгт нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар сумын сонгуулийн хорооны шийдвэрээр 2025 оны 06 дугаар сарын 28-ны Бямба гаригт нэмэлт санал хураалт явуулна.