НОСК-иас СХД-ийн 5-р хороо, Ханын материалд хэрэгжүүлж буй 1800 айлын орон сууцны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

НОСК-иас СХД-ийн 5-р хороо, Ханын материалд хэрэгжүүлж буй 1800 айлын орон сууцны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл бөгөөд төслийг 12.6 га талбайд хэрэгжүүлэхээр зорьж буй.

Нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулан, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Орон сууцны корпорациас эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа. Сонгон шалгаруулалтыг зарлах үеэр НОСК ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадамжийг нэгдүгээрт тавихыг онцлоод, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах уг төслийг амжилттай хэрэгжүүлэхээ илэрхийллээ. Ташрамд, тухайн байршилд нөлөөлөлд өртөж буй нийт 232 нэгж талбар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 154 айл, өрхтэй гэрээ байгуулснаас 127 иргэн газраа чөлөөлж Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу нөхөх олговроо авсан.