А.Амартүвшин: Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол шууд 50 хувиар буурна

А.Амартүвшин: Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол шууд 50 хувиар буурна

Нийслэлийн Засаг даргын II орлогч А.Амартүвшингээс БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр худалдан авах хагас коксжсон нүүрсний талаар тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхээр олон судалгаа, эрдэм шинжилгээг хийсэн. Судалгаанд үндэслэж хагас кокс хамгийн шилдэг үр дүнтэй арга гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Нийслэлээс барьж буй гол бодлого бол сэргээгдэх эрчим хүч рүү шилжинэ. Гэхдээ шат дараатайгаар энэ ажлыг хийнэ. Нийслэлээс хийж байгаа бас нэгэн зоригтой алхам бол хагас кокс. Сайжруулсан шахмал түлш стандартад нийцэхгүй байна. Улмаар хүний эрүүл мэндэд олон төрлийн хор уршгийг үзүүлж байна. Харин хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлснээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага, агаарын бохирдлыг шууд 50 хувиар бууруулах боломжтой. Харин хагас коксыг Монголын стандартад нийцүүлэх нь чухал” гэв.

ВИДЕО: