Тужийн нарсанд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Тужийн нарсанд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар ангий, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд түймрийн баруун урд, баруун, зүүн хойд, баруун хойд хэсэгт 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.