Үндэсний их баяр наадам долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан. Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийсэн. Мөн тав дахь өдрийн ажлыг дараа нь нөхөн ажиллахаар болсон бөгөөд Үндэсний их баяр наадмаар нийт 10 хоног амрах юм.
Мөн Замын-Үүд-Эрээн боомт 2025 оны долдугаар сарын 10-17-ныг хүртэл хааж, 2025 оны 07 сарын 18-наас хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.