Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна. Онцгой байдлын албан хаагчид түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр удаа дараа гарч хүрээлэн буй орчинд ноцтой аюул учирч болзошгүй нөхцөл үүссэн тул өчигдрөөс аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжжээ.
Сэлэнгэ аймгийн Түшиг, Хүдэр, Ерөө суманд түймэр гарсан. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын нийт 411 алба хаагч, 24 автомашин, Зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэйгээр, орон нутгийн 101 иргэн, 18 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.